Khugjil Center 14/12/2022

Монгол сурагчдыг Ерөнхий сайд хүлээн авч уулзлаа

2022.11.24

“Хаанаас ирэх чинь бидэнд тийм чухал биш. Гэхдээ хаашаа явах чинь чухал. Тюринген мужид залуучууд хэрэгтэй билээ. Нээлттэй, дэлхийн өнцөг булан бүрээс залуучууд ирэхийг хүсдэг тийм уур амьсгалыг бид Тюрингенд бүрдүүлэхийг хүсэж байна. Тиймээс Тюрингенд тавтай морил! Ирсэнд баярлалаа, таны ажил амьдралын гараа эхлэх энэ цаг мөчид би та нартай хамт байгаадаа баяртай байна” гэж Ерөнхий сайд Бодо Рамелоу 2022 оны 11-р сарын 24-нд Эрфурт хотын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болсон “Тавтай морил: Ирээдүйн чадварлаг ажилчид” хүлээн авалтын үеэр хэллээ.

Энэхүү хүлээн авалтад Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Дитер Баухаус, ерөнхий менежер Др. Корнелия Хаазе-Лерх, ажил олгогчдын төлөөлөл, Монгол болон Украин улсын нийт 40 Azubi нар оролцож, өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

 

 

Back to top