Ausbildung гэж юу вэ?

Их дээд сургуульд сурах уу эсвэл Мэргэжлийн боловсролын хосмог сургалт уу?

ХБНГУлсын дунд сургуулийн бараг бүх сургачид өөрөөсөө энэхүү асуултыг хэзээ нэгэн цагт асуудаг. Бусад оронд яагаад өөр байдаг вэ? Үүнд ганц л хариулт байна: Германы Мэргэжлийн боловсролын хосмог сургалтын систем (Duale Berufsausbildung).

Ихэнх улс орнуудад Мэргэжлийн боловсролын хосмог сургалтын талаар сайн мэдээлэл байдаггүй. Учир нь энэ бол жинхэн Герман бүтээл бөгөөд Герман улсын эдийн засгийн хүч чадлыг харуулж буй амжилтын загвар билээ. Олон тооны хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлүүдээс залуучууд өөрийн хүсэл сонирхолд нийцсэн мэргэжлийг сонгох боломжтой.

Хосмог сургалтын систем нь 70% дадлагын болон 30% онолын хичээлээс бүрдэнэ. Дадлагын сургалт нь Байгууллага (Ausbildungsbetrieb) дээр явагдах бөгөөд мэргэжлээрээ ажиллахад шаардагдах бүхий л ур чадваруудыг эзэмшинэ. Мэргэжлийн сургууль (Berufsschule) дээр харин сурсан зүйлээ онолын хичээлд сууна. Онол, дадлагыг хослуулж сурсанаар суралцагч маань ирээдүйд ажилд орох үед Ажил олгогчид тэднээс юу хүлээж байгааг сайн ойлгосон байдаг. Энэ бол мэргэжлийн мэдлэгийг практик дээр хэрэгжүүлэх чадвар.

Мэргэжлээсээ шалтгаалаад сургалтууд 2-3 жил хүртэл үргэлжилдэг. Сургалт эхлээд 1,5 жилийн дараа сургалтын түвшингээ үнэлүүлэхээр явцын шалгалт (Zwischenprüfung), төгсөх үед Төгсөлтийн шалгалт (Abschlussprüfung) өгнө. Гар үйлдвэрлэлийн мэргэжлээр сурагчдын хувьд энэ нь Дагалдан сурагчийн шалгалт (Gesellenprüfung) юм. Гар үйлдвэрлэлийн мэргэжлүүдэд жишээ нь цахилгаанчин, үйлдвэрийн механикч, тогооч эсвэл хэвлэлийн технологч гэх мэт орно. Төгсөөд авах мэргэжлийн гэрчилгээ (Prüfungszeugnis эсвэл Gesellenbrief) нь их өндөр ач холбогдолтой байдаг бөгөөд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг билээ. Аusbildung нь цаашид их дээд сургуульд сурах, мэргэжлийн карьер хөөх эхний шат болж өгдөг. Өнөөгийн Герман улсын эдийн засгийн хүч нь үүнийг илтгэдэг. Олон групп, корпорацуудын захирлууд энэ үе шатыг туулсан байдаг.

Аusbildung нь ирээдүйд хүссэн ажлын байраа олоход маш сайхан боломжийг олгодог ба Германы дунд сургууль төгсөгчдийн дунд их алдартай. Дунджаар нийт төгсөгчдийн 66 хувь нь Ausbildung хийх замыг сонгодог байна. 

Сургалтын тэтгэлэг

ХБНГУлсад Ausbildung хийж буй суралцагч бүр тухайн Байгууллагаасаа сар бүр тэтгэлэг (Ausbildungsvergütung) авдаг. Сонгосон мэргэжил, бүс нутгаас хамаараад өөр өөр байдаг. Бидний зорилтот бүс Тюринген мужид эхний жил тэтгэлэгийн доод хэмжээ 939 евро байх бөгөөд жил бүр нэмэгдэнэ. Үүнээс тодорхой хэсгийг нийгмийн даатгалд суутгадаг. 

Сургалтын үйл явц

Хичээл ихэвчлэн жил бүрийн намар цагт эхэлдэг. Байгууллага дээр практикт суралцахаас гадна Мэргэжлийн сургуульд онолын хичээлийг үзнэ. Онолын хичээлд Герман хэл, Англи хэл, Нийгэм зүй гэх мэт хичээлүүд орохоос гадна түлхүү мэргэжлийн хичээлүүд орно. Мөн суралцагчид суралцах явцдаа жилд дор хаяж 24 ажлын өдрийн амрах эрхтэй байдаг. 

Та нарт сургагч багш (Ausbilder), ажлын хамт олон чинь үргэлж туслахад бэлэн байх болно. Сургалтын эхний хагасын дараа та сургуулиас юу сурсан, түүнийгээ байгууллагадаа хэрхэн хэрэгжүүлж сурсанаа харуулах явцын шалгалт өгч, төгсөх үед төгсөлтийн шалгалт өгнө. Хэрэв та амжилттай төгсвөл Герман улсад карьерээ эхлүүлэх сайхан боломж гарна.

ХБНГУлс руу Мэргэжлийн боловсролын сургалтаар явахын тулд ямар шаардлага хангасан байх талаар бид танд мэдээлэл өгөхөд таатай байх болно.

Холбоо барих утас:

Болор 86019295
bolor@khugjil-center.mn 

Back to top