Бидний тухай

„ХӨГЖИЛ” нь Монгол улсын охид залуучуудын мэргэжлийн боловсролын хөгжлийн төлөө гэсэн утгыг агуулж буй билээ. Бид жижигхэн ч гэсэн чин сэтгэлээсээ ажилладаг Монгол, Германы хамтарсан баг бөгөөд манай байгууллага нь Монголын залуучуудыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Тюринген мужид мэргэжлийн боловсрол эзэмшихэд нь туслах зорилготой ажиллаж байна. Герман улсын Тюринген мужийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь 18-25 насны дунд сургуулиа дүүргэсэн залуучуудад зориулагдсан бөгөөд Герман хэлний В2 түвшний мэдлэгтэй байх шаардлагыг тавьдаг. Хамгийн чухал зүйл бол гэхдээ танаас өөрөөс чинь шаардагдана. Энэ бол сурах чин хүсэл, зориг болон хувийн хариуцлага юм. Учир нь та л хичээхгүй бол ямар ч ажил урагшлахгүй билээ. 

 Залуу хүний хувьд мэргэжлийн карьерээ эхлүүлэх, ялангуяа гадаад улсад ажиллаж амьдрана гэдэг амьдралдаа хийх том алхам учраас анхнаасаа мэргэжлээ зөв сонгох нь чухал билээ. Бид танд эхний алхамыг хийх, зөв мэргэжлээ сонгоход тань дэмжлэг үзүүлж ажиллах болно. ХБНГУ-ын Мэргэжлийн боловсролын хосмог сургалтын системийн давуу талуудын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл бидэнтэй уулзаж зөвлөгөө аваарай. Тюринген муж дахь түнш байгууллагуудад суралцах боломжтой маш олон төрлийн мэргэжлүүдээс ямар ч сонирхол, авъяас чадварт тохирсон нь байх нь дамжиггүй.

Хэрэв мэргэжлээ сонгосон бол бид Герман дахь түнш байгууллагуудаар дамжуулан танд таарсан ажлын байр олохыг хичээх болно. Үүнд таны зүгээс өргөдөл бичих, бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй болно. Үүнийг хийхэд тань туслах нь бидний ажлын нэгээхэн хэсэг билээ. Бид танд ажлын ярилцлагыг хэрхэн өгөх, юун дээр илүүтэй анхаарлаа хандуулах вэ гэдэг дээр зөвлөгөө өгөх болно.

Хэрэв ажлын ярилцлага амжилттай болвол дараа дараагийн ажил болох Герман улсын виз хэрхэн авах болон Герман руу явах бусад бэлтгэл ажилд тань зөвлөх болно. Бидний дэмжлэг үүгээр дуусахгүй. Манай хамтрагч FAV-Service gGmbH байгууллагын ажилтан таныг Герман улсад ирэхэд хүлээж аваад аливаа асуудалд туслах болно. Бид тэднийгээ “Том ах” эсвэл “Том эгч” гэж дууддаг бөгөөд тэд таныг гэр бүлийн гишүүн мэт халамжлана. Германд ирэхэд нь аль хэдийн амьдрах байрыг нь олчихсон хүргэж өгөх болно гэсэн үг. Энэхүү батлагдсан, амжилттай хэрэгжиж буй халамжийн ачаар та бүхэн шинэ улсад ажил амьдралаа санаа зоволтгүй эхлүүлэх боломжтой. Хувийн хүчин чармайлтаас гадна эдгээр арга хэмжээ нь манай сурагчдын 95% нь сургалтаа амжилттай дүүргэхэд нөлөөлдөг билээ.

Танд сонирхол төрж байна уу, та “хөгжмөөр“ байна уу?

Бид танд сонирхолтой нөхцлүүдийнхээ талаар мэдээлэл өгөхдөө таатай байх болно.

Холбоо барих утас:
Болор 86019295
bolor@khugjil-center.mn 

Back to top